Уран зураг
Мона Лиса.
Сэргэн мандалтын үеийн Италийн зураач Леонардо да Винчигийн “Мона Лиза” хөрөг зураг дэлхийн урлагийн хамгийн сод бүтээлүүдийн нэг. Тэгвэл энэхүү гайхамшигт бүтээлийг төрөлх хотод нь буюу Флоренст шилжүүлэхийг италичууд шаардан, кампанит ажил явуулж байна. Тэд Парисын Луврын музейд уран зургийг буцаахыг шаардаж 150 мянган гарын үсэг цуглуулан хүргэсэн юм.
Италийн Үндэсний Түүх, Соёл, Байгалийн өвийн хорооноос уг бүтээлийг 20-р зуунд байршуулж байсан “Уффици” музейд эргүүлж өгөх хэрэгтэй хэмээн Францын Соёлын сайдад албан бичиг хүргүүлжээ.
Уран зургийг эргүүлэн өгөх нь бэлэгдэл болон ёсзүйн хувьд өндөр ач холбогдолтой хэмээн уг хорооны ерөнхийлөгч үзэж байна.
Гэхдээ италичуудын нэрлэдгээр “Жоконда” хэмээх бүтээлийг буцаан авах ажил тийм ч хялбар бүтэхгүй нь бололтой. Луврын музей Италийн хорооны энэ ажлыг үл ойшоосон байна.
Торгоны наймаачны эхнэр Лиза дель Жокондогийн нууцлаг хөрөг 1503 онд Флоренст бүтээгдсэн бөгөөд 1516 онд их зураач Франц руу нүүхдээ зургийг авч явсан хэмээн түүхчид үздэг.
Францын хааны гэр бүл зургийг эзэмшдэг байсан ба Францын хувьсгалаас хойш уран зураг Луврын музейд байх болжээ. Зураг 1911 онд Парисын музейгээс алдагдсан бөгөөд хоёр жилийн дараа музейн хуучин ажилтны Флоренс дэх гэрээс олдсон юм. Ингээд бүтээлийг Луврын музейд эргүүлэн өгөхөөс өмнө Уффици болон Ромд богино хугацаанд байрлуулан үзүүлж байжээ.(shuud.mn site-aac).
The vitruvian man(Харьцаа)Энхүү Дэлхийд алдартай зургийг 1487 оны үед Италийн суут эрдэмтэн Леонардо да Винчи зурсан байна. Уг зураг болон түүний тайлбарыг "Харьцааны шалгуур" эсвэл "Хүний биеийн харьцаа" гэж нэрлэх нь байдаг. Учир нь уг бүтээлд хүний биеийн харьцааг математик талаас нь шинээр тайлбарласан байдаг. Италийн сэргэн мандалтын үеийн нэгэн том ололт гэж тооцогддог энэ зураг одоо Италийн, Венец дахь Аккадемиа Галлерейд (Gallerie dell'Accademia) хадгалагдаж байдаг ба зөвхөн онцгой тохиолдолд олонд дэлгэн үзүүлдэг байна.
Madonna of the rocks. Да винчигийн бас нэгэн алдартай зураг.