Орчин үеийн уран зохиол.
С. Ларсон. Луун шивээст охин. Адал явдалт роман. Орчуулсан Б. Батчимэг
“Монсудар” хэвлэлийн газраас Шведийн зохиолч Стиг Ларсоны “Луун шивээст охин” романыг албан ёсоор эрхийг нь авч, монгол хэлнээ анх удаа орчуулан хэвлэжээ. Уг роман нь орчин цагийн адал явдалт зохиолын шилдэг бүтээл гэж үнэлэгддэг бөгөөд хэвлэгдсэн цагаасаа хойш хэдийнээ сая сая хувиар борлогдоод байгаа юм. Стиг Ларсон өөрөө анти-демократик, барууны жигүүрийг баримтлагч, нацист байгууллагуудын талаар гүнзгий судалгаа хийсэн дэлхийн тэргүүлэх судлаачдын нэг байсан нь “Луун шивээст охин” романыг бичихэд их нөлөөлсөн байна.
Тэрээр Швэдийн нэгэн хэвлэлийн газарт адал явдалт гурван романыхаа гар бичмэлийг өгсний дараахан 2004 оны 11 сард зуурдаар нас нөгчжээ. Түүний эдгээр гар бичмэлийг тэд “Миллениум” нэртэйгээр гурамсан роман болгож хэвлэсэн нь хэний ч санаанд оромгүй гайхалтай амжилтыг дагуулсны нэг нь “Луун шивээст охин” юм. Уг романд Швэдийн сурвалжит, баян гэр бүлийн гишүүн Харриет Вангер гэгч охин учир битүүлэг байдлаар ор сураггүй болоод дөчин жил болно. Хэдий олон жил болсон ч энэ хачин жигтэй хэргийн нууцыг тайлахаар түүний нас дээр гарсан авга ах нь хилс хэрэгт гүтгэгдсэн чадварлаг сэтгүүлч Микаел Бломквистыг хөлслөх аж.
Харин тэр мөрдөгчид Лизбет Саландер гэгч ер бусын нууцлаг охин тусална. Хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор нэгтгэн зангидаж, ар араасаа хөвөрсөн амьсгаа давхцам үй үйл явдал, санаанд оромгүй зангилаа, тайлал зэргээрээ уншигчдыг ховсдон татаж буй “Луун шивээст охин” романыг уншихыг хүсвэл “Интер ном” номын их дэлгүүрийн бүх салбараар худалдаалж байгаа юм байна.Үнэ 19900₮
Ирээдүйд Хойд Америкт 12 дүүрэгтэй Панем гэх улс оршино. Нийслэлийг нь Капитол гэх бөгөөд дүүргүүдээ маш хатуу чанга хяналтан дор захирна. Мөнхөд захирч байх нэг арга нь жилд өрх бүрээс 12-18 насны нэг хүүхдийг “Өлсгөлөн тулаан” гэх амь өрссөн тэмцээнд оролцуулахыг шаарддаг. Энэ цаг үед 16 настай Катнис ээж, дүүгийнхээ хамтаар 12-р дүүрэгт амьдарна. Нэг л өдөр дүү нь тэмцээнд оролцохоор сонгогдоход тэр үүнийг нэг ёсны үхэх ял гэж үзээд оронд нь явахаар шийддэг. Тэрээр олон удаа үхэлтэй нүүр тулж тэмцээнээс амьд гарах магадлал тун бага болно. Гэвч санамсаргүйгээр хамгийн хүчтэй оролцогч болон хувирдаг. Ингээд Катнис охин тэмцээнд түрүүлж амьд үлдэх, хүнлэг чанар хоёрын аль нь чухал болохыг, амьдрал хайр хоёрын аль илүү болохыг сонгох хэрэгтэй болно.үнэ16’900₮Интерномын их дэлгүүрээр.
Чонон сүлд.
Энэ номонд эгэл жирийн амьдралын өгүүлэмж, хүн байгалийн хүйн холбоо, амьтан хайрлах ухаан, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах монгол ухаан, малчин хүн чоно хэмээх араатныг агнаж авлахын зэрэгцээ, хэрхэн найзалж нөхөрлөж чаддаг тухай, энэ амьтныг бишрэн шүтэж сүлдлэн дээдэлж, зэрэгцэн оршиж амьдардаг тал нутгийнхны өдөр тутмын хэмнэлт амьдрал, амьдрах арга ухааныг дүрслэн гаргажээ.
Эл ном нь Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан бөгөөд "Чонон тотем" нэрээрээ ихэд алдаршжээ.Зөөлөн хавтастай нь 9'500₮ хатуу хавтастай нь 18'000₮ Интерномын их дэлгүүрээр.